top of page

ЧУУЛГАНЫ ҮЕЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

B65AB2CF-3822-4A87-8632-C8688AFD7B5A_edi

YSA - FOOD EVENT
(5 Орны Соёл ба Хоолны Өдөрлөг)

YSA Conference-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Food Event” нь оролцогчдод дэлхийн 5 орны уламжлал, соёл, хоолны өвөрмөц амтыг нэг дор мэдрүүлэх зорилготой цогц арга хэмжээ юм. Тус өдөрлөгт Монгол, Мексик, Солонгос, Итали, Япон гэсэн 5 орны соёлыг дараах 4 үндсэн хэсгээр танилцуулна:

1. 5 Орны Буфет Хоол Орн тус бүрийн онцлог, алдартай амтат хоолнуудаас бүрдсэн буфет.

2. Соёлын Хэсэг Тухайн орнуудын ёс заншил, урлаг, хөгжим болон амьдралын хэв маягтай танилцах орчин.
3. Уламжлалт Хувцастай Фото Бүс Монгол дээл, солонгос ханбок, япон кимоно зэрэг 5 орны уламжлалт хувцсыг өмсөж, дурсгалын зураг авах тусгай хэсэг.

4. Соёлын Тоглоом ба Тэмцээн Багаар оролцох сонирхолтой тоглоомууд, тэмцээнүүд болон шинэ найз нөхөдтэй болох нөхөрсөг орчин.

A56BCC6A-0D8E-46BE-8177-4A7A53315A63.png

YSA - DATE EVENT

YSA Conference 2026-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Date Event” нь залуусыг бие биетэйгээ танилцах, нөхөрлөх болон амралт, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан цогц арга хэмжээ юм.

Арга хэмжээний боломжууд:

15 Төрлийн болзооны цэг:

1. Movie Night: Модон дундах задгай кино театр

2. Canvas Art: Канвас дээр зураг зурах урлагийн хэсэг

3. Хосын бүжиг: Романтик орчинд бүжиглэх талбай

4. Спорт хэсэг: Гэрэлтүүлэг бүхий сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай

5. Караоке: Дуунд дуртай залууст зориулсан хэсэг

6. Handmade Crafts: Бэлэг болон гар чимэглэл хийх хэсэг

7. Roller Skating: Дугуйт тэшүүрээр гулгах хэсэг

8. Ариун сумын дурсгалын хэсэг
9. Сэтгэлээ илэрхийлэх шоколад хэсэг

10. Хөлөгт тоглоом (Board games) болон бусад сонирхолтой цэгүүд... Фото зургийн чиглэл (7 Photo Route): Гоё дурсамж үлдээхэд зориулсан тусгайлан зассан 7 өөр фото бүс.

CDA5692E-9EA8-40F9-8163-C500E7094029.png
  • Facebook
  • Instagram
  • Pinterest

YSA - PERFORMANCE

YSA Conference 2026 чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй “YSA Performance” залуучуудын урлагийн үзүүлбэр болон диско үдэшлэгт та бүхнийг урьж байна. Энэхүү арга хэмжээ нь залуусын авьяас чадварыг алдаршуулах, хоорондоо нөхөрлөн нэгдэхэд чиглэсэн олон талт хөтөлбөртэй. Арга хэмжээний хөтөлбөр: 1-р хэсэг: YSA Залуучуудын үзүүлбэр Solo: YSA залуусын гоцлол дууны үзүүлбэр. Band: Хамтлаг болон амьд хөгжмийн үзүүлбэрүүд. 2-р хэсэг: 50, 60-аад оны хувцаслалтын загварын алхаа Ретро стилийн хувцаслалттай залуусын загварын үзүүлбэр. 3-р хэсэг: Шоу ба Хаалтын хэсэг Уригдсан артистуудын тусгай үзүүлбэр. 50, 60-аад оны хит хөгжмийн хэмнэл бүхий DJ диско үдэшлэг. Оролцогчдод зориулсан гэнэтийн бэлэг. Дрэс код: 50, 60-аад оны диско стилийн хувцаслалт

YSA - СҮНСЛЭГ ЭВЕНТ

Танилцах эвэнт нь YSA Conference-ийн хамгийн эхний бөгөөд хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Энэхүү үйл ажиллагаагаар оролцогчид шинэ найз нөхөдтэй болж, Христ дотор хамтдаа үйлчлье уриан дор залуустайгаа танилцан, хамтдаа хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг өнгөрүүлэх болно. Оролцогчид 8 багт хуваагдан, удирдагч нарын чиглүүлгээр 1 цагийн турш дурсамж сэргээх тоглоом, багийн сорилт, ярилцах хэсэг болон сонирхолтой үйл ажиллагаануудаар дамжуулан оролцогч бүр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, бусдыг танин мэдэх боломжтой. Энэ нь зөвхөн шинэ хүмүүстэй танилцахаас гадна, Христийн хайрыг мэдэрч, эв нэгдэл, нөхөрлөл, үйлчлэлийн үнэ цэнийг хамтдаа мэдрэх цаг байх болно. Бид энэ эвэнт таны амьдралд удаан хугацааны нөхөрлөл, шинэ боломж, итгэлээ хамтдаа бэхжүүлэх эхлэл мөн адислал байхаар залбирч байна.

viber_image_2026-07-21_10-14-40-967.jpg

YSA - ТАНИЛЦАХ ЭВЕНТ

YSA - GAME EVENT

Дэлгэрэнгүй мэдээллийг YSA Mongolia фэйсбүүк, инстаграм хуудсаар болон мессенжер групп чатнаас авна уу.

YSA 2026-Д  БҮРТГҮҮЛСЭН ЭСЭХЭЭ ШАЛГАХ

  • Facebook
  • YouTube

© 2035 by JUSTYMADEIT. Powered and secured by Wix

bottom of page